Оросоос Англи нүүр буруулжээ

2015 оны 10 сарын 26

Украин, Сирийн асуудлаар Москва идэвхтэй байр суурь баримталж буйгаас Английн тал Оростой улс төрийн яриа хөөрөөг бараг бүрэн зогсоогоод байгаа гэж Их Британид суугаа ОХУ-ын Элчин сайд Александр Яковенко сурвалжлагчийн асуултад хариулахдаа хэлсэн байна. Британийн санаачилгаар улс төрийн бүх хэлхээ холбоо тасарч, удирдагчдын хооронд улс төрийн үг яриа байхаа больсон гэж тэр тэмдэглэжээ. Мөн хоёр талын хамтын ажиллагаа урьдын түвшинд байгаа ганц салбар нь соёл болсон гэсэн. Өнгөрсөн долоо хоногт Их Британийн гадаад бодлогын байгууллагын улс төрийн асуудал эрхэлдэг Саймон Гесстэй Оросын Элчин сайд уулзсанаас хойш харилцаа бүр ч муудсан гэнэ.

Яковенкогийн ярьснаас үзвэл Сирид “Исламын улс”-д агаараас цохилт өгөхийн тулд тагнуулын мэдээлэл өгөхийг Орос хүсэхэд Английн тал татгалзжээ. Дараа нь Сирийн чөлөөт армитай холбоо тогтоох асуудлаар хандаад Оросын Элчин сайд мөн л үл зөвшөөрсөн хариулт авсан байна. Оросын димпломатуудад виз өгөхөөс Британийн эрх баригчид татгалзах болсноос Лондонд байгаа Оросын ЭСЯ ажилтнуудынхаа тоог цөөлөхөөс аргагүй болжээ.ОХУ-ыг Их Британид “Исламын улс”- мэт аюултай гэж тунхаглалдаа бичсэн Анг­лийн Консерватив (“Тори”) намыг үүнд буруу­тай гэж Яковенко үзэж бай­на.