Гватемалыг жүжигчин удирдана

2015 оны 10 сарын 26

Өнгөрсөн ням гаригт болсон Гва­темал улсын Ерөнхийлөгчийн сон­гуульд баруун хүчний Үндэсний эв нэгд­лийн фронтоос нэрийг нь дэв­шүүлсэн Жимми Моралес ит­гэл­тэй ялалт байгуулжээ. Тэрбээр 69 хувийн санал авсан байна.Түүний өрсөлдөгч, зүүн төвийн Итгэл найдварын үндэсний холбоог тө­лөөлсөн хатагтай Сандра Торрес 31.02 хувийн дэмжлэг хүлээжээ. Тэр­бээр ялагдлаа хүлээсэн аж. 46 нас­тай Моралесийг дэмжигчдийн тоо өр­сөлдөгчөөс нь 1.4 сая саналаар давсан байна.

Сонгууль тайван байдалд болж өнгөрчээ. Харин сонгогчдын орол­цоо муу, нэрсийн жагсаалтад бай­сан 7.5 сая сонгогчийн 52 хувь нь оролцсонгүй. Хошин шогийн алдар­тай жүжигчин гэгдэж байсан Мо­ралес 2011 онд улс төрд хөл тавь­сан аж. Тэрбээр авлигатай хайр найр­гүй тэмцэхээ амласан байна. Эрх мэдлийн дээд түвшинд байгаа хүмүүс нь мөрдөн шалгагдаж, Төрийн тэргүүн болон Дэд Ерөнхийлөгч бай­сан хүмүүс нь шүүгдэгчийн сандалд суусан тус улсын хүн амд энэ үг их сонин содон сонсогдсон байна. Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өр­гөх ёслол ирэх оны нэгдүгээр сарын 14-нд болно.