Аргентинд бүх шатны сонгууль боллоо

2015 оны 10 сарын 26

Аргентинийн Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний Бүгд най­рам­дахчуудын санал намаас нэр дэвшсэн Маурисио Макри эхний даваанд тэргүүлж явна. Саналын хуудасны 76.6 хувийг тоолсны дараах байдлаар 35.61 хувь нь түүнийг, 35.29 хувь нь эрх баригч Ялалтын төлөө фронтоос өрсөлдөж буй Даниэль Сциолийг дэмжсэн байжээ.Ялахын тулд сонгуулийн эх­ний шатанд 45 хувь юм уу өр­сөл­дөг­чөөсөө 10-аас доошгүй хувь илүүгээр 40 хувийн санал авсан байх ёстой аж. Сонгуулийн хоёр дахь шат урьд­чил­сан байдлаар дараа сарын 22-нд болох юм.

Буэнос-Айрес хотод эрх баригч намаас нэр дэвшигч ихээхэн доогуур буюу 24.09 хувийн санал авсан байна. Тэгвэл Макрийг эндхийн сонгогчдын 50.56 хувь дэмжсэн нь тэрбээр тус хотын захирагчаар ажилладагтай  холбоотой байж болзошгүй. Тус улсад саяны ням гаригт Ерөн­хийлөгчийн болон Пар­ла­мен­тын сонгууль хамт болсон аж. Ар­ген­тинчууд Төрийн тэргүүнээсээ гад­на Дэд ерөнхийлөгч, 11 мужийн ам­бан захирагчийг сонгох учиртай. Мөн 130 депутат, 24 сенатч, Өмнөд Аме­рикийн нийтлэг зах зээл хэмээх Пар­ламентад Аргентинийг төлөөлөх 43 хүнийг сонгох ёстой аж.