Тосгоны нэрийг өөрчлөв

2015 оны 10 сарын 26

Испанийн умард нутагт байдаг Кастрийо Матахудеос гэдэг тосгоны нэрийг албан ёсоор сольсон нь энэ үг “еврей нарын үхлийн лагерь” гэсэн утгатай байснаас болсон аж. Энэ нэр ихээхэн эсэргүүцэл, гомдол хүлээдэг байж. Тосгонд ердөө 50 хүн оршин суудаг гэнэ. Тэгээд тосгонд “Еврейн толгой дээрх лагерь” гэсэн нэр өгсөн байна. Уг нэрийг бичсэн самбарыг тосгон руу орох зам дээр байрлуулах ёслолд Израилийн Элчин сайд оролцжээ.1000 гаруй жилийн өмнө бий болсон энэ тосгоныг “Еврейн толгойн лагерь” гэдэг байсныг 1627 онд өөрчилсөн юм байна.