Испанийн нисгэгчдийг хулгайлсан бололтой

2015 оны 10 сарын 26

Атлантын далайд унасан Испанийн Агаарын цэргийн хүчний нисдэг тэрэгний багийнхныг хулгайлсан байж болохыг Батлан хамгаалахын сайд Педро Моренес үгүйсгэсэнгүй. Янз бүрийн олон таамаг дэвшүүлж буйн дотроос хулгайлсан байх магадлалыг үнэнд тун ойр гэж үзэж байна. Уг таамаглалыг тагнуулын байгууллага нягталж буй учраас сайд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан аж. Алга болсон нисгэгчдийг эрж хайх ажлыг өргөжүүлэхээр төлөвлөж буй гэнэ.

Энэ сарын 22-нд Испанийн Агаарын цэргийн хүчний Europter AS223 Super Puma нисдэг тэрэг нисэх хүчний Гандо баазаас 280 миль (520 орчим км) зайд Атлантын далайд унажээ. Энэ бааз Канарын аралд багтдаг Гран-Канари арал дээр байдаг юм байна. Нисдэг тэрэгний бүхээгт байсан гурван хүнийг Марокко улсын харуулынхан олсон гэж пүрэв гаригаас баасанд шилжих шөнө мэдээлж байснаа орой тийш чимээгүй болчихсон аж.