Асад Москвад ирсэн нь өөрийн хүчинд илүү итгэлтэй болж буйн илрэл гэнэ

2015 оны 10 сарын 23

Энэ долоо хоногийн мягмар гаригт Оросын нисэх хүчин Сирид байлдааны 46 нислэг үйлдэж, 86 объектод цохилт өгчээ. Энэ өдөр Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Москвад гэнэт, урьдчилан зарлалгүйгээр ирсэн юм. Кремлиэс албан ёсоор мэдээлснээс үзвэл алан хядах ажиллагаатай хийж буй тэмцэлд нь Сирийн ард түмэнд үзүүлж буй тусламжаа ОХУ үргэлжлүүлэх талаар хоёр Ерөнхийлөгчийн хэлэлцээрийн үеэр ярьсан аж. Гэхдээ Башар Асадын айлчлалын хүрээн дэх бүх уулзалт хаалттай болсон учраас үнэн хэрэг дээрээ чухам юун тухай ярьсныг тааварлахад амаргүй.

Асад айлчилсан тухай мэдээллийг түүнийг буцсаны дараа цацсан байна. Путин, Асад хоёр Сирийн Ерөнхийлөгчийн улс төрийн ирээдүй хийгээд Сирид Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулах боломжийн талаар ярилцсан байхыг “Коммерсантъ” сонины эх сурвалж үгүйсгээгүй бол ВВС-гийн тоймч Жонатан Маркусын үзэж буйгаар “Сирийн Ерөнхийлөгчийн гэнэтийн энэ айлчлал өөрийн хүчинд илүү итгэлтэй болж буйн илэрхийлэл байж болох тул огцрох тухай яриа ер гараагүй л болов уу. 2011 онд иргэний дайн эхэлснээс хойш, сэрэмжилж болгоомжлолгүйгээр Дамаскийг орхиж буй нь үүнийг нотлох бус уу” гэжээ.

Оросууд Сирид бөмбөгдөх ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Идлиб мужид “Исламын улс”-ын дайчдын ажиглан-удирдах цэг, зэвсгийн агуулах устгалаа гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам лхагва гаригт мэдээлсэн аж.

Тэгвэл “Исламын улс”-д үл хамаарах объектуудыг бөмбөгдөж байна, Оросын цохилтод энгийн иргэд өртлөө хэмээн Сирийн сөрөг хүчин мэдээлсэн байна. Сирийн босогчид Оросын агаарын цохилтод эсэргүүцэл үзүүлэхийн тулд зөөврийн зенит пуужингийн төхөөрөмж ирүүлэхийг Өрнөдөөс хүсэж байгаа аж. Батлагдаагүй мэдээллээс үзвэл Оросын цэргийн алба хаагчдын үзэж буй хохирол ч нэмэгдэж байгаа гэнэ.

Сирийн Засгийн газрын цэргийн талд байлдаж буй гурван орос босогчийн их бууны галд өртөж амиа алдлаа хэмээн “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Нэг сарын өмнө оросуудын байрлал руу гал нээснээс 108 хүн амь үрэгдсэн гэж Арабын хэвлэлд мэдээлснийг Москва нотлоогүй юм.


Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
166.137.126.113 Босцгоо монголчуудаа! Ардчилсан олигахуудын мөлжлөгийн системийг авж хаяцгаа! Монгол улсын газар нутаг, банк санхүү, гадаад дотоод худалдаа, үйлдвэр, аж ахуй, байгалын баялаг, мал, ан амьтан, хүн зоныг пост модерн санхүү зээлийн боолчлолоос чөлөөлөх ариун хувьсгалын галыЭлбэгдоржий н гуйсан зээлийг хууль баталж тэр нь газар орд баялаг байх болно гэж амлая канцлер аа. Турүүн Элбэгдорж доорхи зүйлийг гуйсаныг сануулчихая . Элбэгдорж германд зээл гуйж байна. Зээл өгнө үү. Гуйж байна. Царай алдаж байна. Манай улс ардчилал нэртэй дээрэмчдийн мөлжлөгийн аппарат сайн хөгжсөн дампуу улс. Африкийн харуудаас илүү монголын баялагыг сороод ав. Би гитлерийн германаар бахархдаг вааг вааг энээ тэрээ гэхдээ зээл өндөр хүүтэйгээр монголын газар нутгийг барьцаанд нь тавья зээл зээл өгнө үү. Би ардчилалд хайртай шүү. Герман зээлийн кард өгөөч би сонгогдчоод л ард түмнээ шулж байгаад хэд хэд нуглаад төлчихөнэ. Зээл хүсэж байна. Манай монгол зэрлэг бүдүүлэг мөлжлөгийг дэмждэг африкаас илуу ашигтай шүү. Зээл өгнө үү. Зээл вааг вааг зэр гууд зээл. Бид одоогоор хятад, солонгос, япон зээлийн кард хэрэглээд хүүгийн хүүнд нь компаунд интэрэстэд шулуулаад хэцүү байна. Гэхдээ ардчилалыг бүрэн төгс ялуулахад герман зээлийн шугамыг нээнэ үү. Бид илүү өндөр хүү төлнө шүү англи кредит картаа дармаар байна Зээл л хүсэж байна мана улс грек мозамбик улсын өмнө зогсдог шүү зээл өгөөрөй би найдвартай шүү Зээээээээл зээл данке. Одоо би Энхболд хувиараа зээл ядааг юм өндөр хүүтэй авмаар байна. Хорин жилийн өмнө бид ардчилсан люмпенгүүд байлаа одоо МАНАН монголын баялаг ирээдүй ард түмнийг атгандаа базаж оруулсан хянасан дарангүйлсан авилгажсан олигархууд болсон. Эрхэм мөнгөтөй фрау данке Зээл зэээээээл зер гууд Зэээл гэж Энхболд давтан давтан бувтан толгой дотроо Элбэгээтэй тохирсон үг мөр бүрээ мартахгүйг хичээн зомби аятай зээл бүтэхгүй бол хайран 20 жил зовж зүдэрсэн авилгажсан олигархи систем боолчлол дарангуйллын аппарат маан сөнөх вий тэгтэл авилгажсан олигархи бидний офшор дансанд байгаа тэрбум тэрбум доллар евро доо яаж хүрэе даа гэж бодон бодон царай алдан гуйлаа, гуйлгачиллаа. Дүгнэлт: Одоо хувьсал хийх цаг болсон ардчилсан люмпенгүүд авилгажсан олигархууд болсон нийгмийн тэгш эрх хариуцлага шудрага ёсыг тогтоое. Босцгоо тэмцэцгээ!Үндсэ