Байден нэрээ дэвшүүлэхгүй

2015 оны 10 сарын 22

2016 онд төрийн өндөр дээд суудлын төлөөх тэмцэлд орол­цохгүй гэж АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жозеф Байден Ерөнхийлөгч Барак Обамагийн дэргэд мэдэгдсэн байна. “Ийм шийдвэр гаргахад хүүгийн маань үхэл нөлөөллөө. Сонгуулийн өмнөх сурталчилгаагаа сайн хийх цаг зав надад олдохгүй нь” гэж тэрбээр хэлжээ. “Хүү Бо-гоо алдсанд бид маш их эмгэнэж байна. Бид энэ зовлон шаналлыг гэтэлж байгаа ч кампанит ажлыг эхлүүлэх боломж нэгэнт хаагдсан” гэж тэр мэдэгдсэн аж. Гэхдээ дуугүй байхгүй, сонгуульд амжилттай оролцоход нь намдаа тусална гэж нэмж хэлсэн байна. Түүнчлэн хүүгийнхээ дурсгалыг бодож хорт хавдар өвчинтэй тэмцэх сангуудад бүхий л талаар дэмжлэг үзүүлэх аж. Ийм маягаар Байден Америкийн тэргүүн хатагтай асан, одоогоор АН-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөл­дөгч гэгдэж байгаа Хиллари Клинтоны замыг цэвэрлэж өгсөн байна. Байдений хүү 46 настай Бо тархины хорт хав­дар өвчнөөр тавдугаар сарын 30-нд нас баржээ. Жо Байден хоёр дахь удаагаа ойр дотнын хүнээ алдаж буй нь энэ аж. Анх­ны гэргий Нелия болон 13 сартай охин нь 1972 онд маш­ины ослоор хорвоог орхижээ. Байден бол Дэд ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө 35 жил Сенатад ажилласан Америкийн хамгийн туршлага­тай улстөрчийн нэг юм. Тэрбээр 1988, 2008 онд Ерөнхий­лөг­чийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн ч замын дундаас хасаг­даж байжээ. Эхний тохиолдолд түүнийг хүний бүтээлээс “хулгайлсан” гэсэн хэл аманд өртүүлсэн байна. Түүнийг чадварлаг уран илтгэгч гэлцдэг.