“Ромын хамбад онцын өвчин байхгүй”

2015 оны 10 сарын 22

Ромын хамба лам Францискийн тар­хинд том биш хавдар байгааг илрүүл­жээ гэх хэвлэлийн мэдээллийг Вати­кан няцаажээ. Энэ долоо хоногийн лхагва га­ригт “Quotidiano Nazionаle” сонинд нийт­­­лэгдсэн өгүүлэлд “Хамбын тархинд хав­­­дар байгаа бөгөөд эмчлэгдэх бо­ломж­­­той. Хамба Японы эмчтэй уулза­хаар нисдэг тэр­гээр Тоскан хэмээх жи­жиг хотод оч­сон” гэж бичсэн юм байна. Есдүгээр са­рын эц­сээр хамба до­голж эхэлсэн гэнэ. Тэр­­бээр ну­рууны өвч­нөөр шаналж бай­даг, бас өв­дөг нь “яв­дал­тай” ч Католик ша­шинт­ны тэр­гүүн өөр ноц­той өвчин гэхээр юм­гүй гэж Ва­тика­ны төлөөлөгч Томас Ро­сики хэл­сэн аж. Франциск нь Ромын 266 дахь тэр­­гүүн хамба лам юм. Түүнийг 2013 оны гу­рав­ду­гаар сард энэ албанд сонгосон. Тэр­­бээр Шинэ ертөнц (Буэнос-Айрест төр­сөн)-өөс то­дорсон анхны хамба юм.