Алан хядагчдын цогцос олдсон байна

2015 оны 10 сарын 22

Тус улсын умардад байх Байжи хотод хү­мүүсийг олноор нь оршуулсан 19 газрыг ил­рүүлс­­нээ Иракийн Зэвсэгт хүчний төлөөлөгч мэ­­­дэгд­жээ. Тэнд “Исламын улс” бүлэглэлийн 365 дайч­ны шарил байсан гэнэ. Алан хядагчдын хя­нал­тад бай­­сан Байжи хотыг Иракийн Засгийн газ­рын цэр­­гүүд энэ сарын 19-нд чөлөөлсөн аж. Энэ байл­даан үүнээс тав хоногийн өмнө эхэлсэн байна. Тус хотын ойролцоо нефть боловсруулах үйлд­­вэр бай­даг юм байна. Байжи хот Иракт хоёрт ор­дог Мосул хотоос 150 км зайд оршдог аж.