ТТГ-ын даргын нууц мэдээллийг ил болгож эхлэв

2015 оны 10 сарын 22

АНУ-ын ТТГ-ын захирал Жон Бреннаны ца­хим шуудангийн хайрцагнаас хулгайлж авсан мэ­дээллээ Wikileaks олны хүртээл болгож эхэл­жээ. Эх­нийхийг нь интернэт сай­­­тад өчигдөр байрлуулсан байна. Иранд улс тө­рийн хүчийг тараан байр­луу­лах тухай 2007 оны мате­риал эдгээр до­тор бай­­гаа бөгөөд “Ираны шатрын хө­лөг дээр хэр­хэн тоглохыг” АНУ-ын Ерөнхий­лөг­чид са­нал бол­го­сон тэмдэглэл энд бий аж. А­лан хя­дах ажил­лагаанд оролцсон гэх сэ­жигт­нүү­­дийг бай­цаах аргын талаар бусад ба­рим­тад нь дурд­­сан байна. Америкийн тагнуулын байгуул­лагын тэр­гүү­ний цахим шууданд ирсэн захи­дал гарт нь орс­ныг Wikileaks урьд нь зарлаж бай­жээ. Түү­нийг олон түмэнд сонордуулна гэдгээ ч амла­­сан аж. Аме­­рикийн дунд сургуулийн  ахлах  ан­гийн нэг су­рагч Бреннаны нууц мэдээллийг олж авах боломж­той болжээ гэж өнгөрсөн даваа га­­ригт мэ­дээл­сэн  байна. Түүнд ТТГ-ын  даргын  алба­ны үйл  ажил­лагаатай   холбоотой  мэдээлэл ч  байсан бололтой.