“Аль-Кайда”-гийн халааг “Исламын улс” авсан гэнэ

2015 оны 10 сарын 22

АНУ-ын үндэсний аюулгүй байдалд занал­хийлж буйн хувьд “Аль-Кайда”-гийн халааг “Ис­ламын улс” авч байна гэж АНУ-ын эрх бариг­чид үзэж буй гэнэ. Үүнийг Алан хядлагын эсрэг үн­­дэсний төвийн захирал Николас Расмуссен но­­толсон байна. “Исламын улс” хэд хэдэн улс, бүс ну­тагт нөлөөгөө бий болгосны дотор Кавказ орж байна гэж тэр хэлжээ. Үүний зэрэгцээ “Аль-Кайда”-гийн зүгээс учруулах аюулыг мартах­гүй бай­­­хыг уриалсан байна. “Исламын улс”-ын эг­­нээнд эл­сэгч­дийн тоо сүүлийн саруудад цөөрч буй нь ан­заарагдаж байна гэж ХМТ-ны  захирал Жеймс Коми хэлээд “сард 6-9 хүн” гэсэн тоо хэлжээ. Ха­рин яагаад ийнхүү цөөрч буйн шалтгааныг тэр­бээр хэлсэнгүй. АНУ-д том хэмжээний ал­лага үйл­дэх боломж сүүлийн жилүүдэд эрс багассан гэж Расмуссен үзэж байгаа аж.