Канад олон улсын эвслээс гарна

2015 оны 10 сарын 22

Сири, Иракт “Исламын улс”-ын эсрэг явуулж буй байлдааны ажиллагаанд оролцохоо Канад улс зогсооно гэж Либерал намын тэргүүн, Ерөн­хий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэж бай­гаа Жастин Трюдо мэдэгдлээ. Тэрбээр нам нь сонгуульд ялбал Канадын тодорхой тооны цэр­гийг Ойрхи Дорнодоос гаргана гэж амлаж байсан юм. Энэ сарын 20-нд Америкийн Ерөнхийлөгч Ба­рак Обама баяр хүргэхээр утсаар ярихад нь Трюдо ийн төлөвлөж буйгаа дуулгасан аж. 2014 оны  наймдугаар сард АНУ-ын тэргүүл­сэн олон улсын эвсэл Иракт “Исламын улс”-ын эс­рэг хүчний ажиллагаагаа эхлүүлж, есдүгээр са­раас Сирийн нутагт агаараас цохилт өгөх бол­сон юм. Энэ ажиллагаанд Канад улс нэг­дэж буйг Кана­дын халаагаа өгч буй Ерөнхий сайд Стивен Харпер мэ­д­эгдсэн. Тэгээд Ойрхи Дорнод руу 2014 оны аравду­гаар сард бөмбөгдөгч онгоцоо, цэргийн 600 алба хаагчаа илгээсэн.