Боливийн Ерөнхийлөгч дээд амжилт тогтоов

2015 оны 10 сарын 22

Боливын Ерөнхийлөгч Эво Моралес тус ор­ныг хамгийн урт хугацаагаар тэргүүлж буй хүн болжээ. Тэрбээр энэ албанд есөн жил, есөн сар болж байгаа юм байна. Түүнээс өмнө маршал Андрес де Санта Крус Боли­вийн Ерөнхийлөгчөөр 1829 оны тавду­гаар са­­рын 24-нөөс 1939 оны хоёрдугаар сарын 17-нд ажил­ласан нь Моралесийн дараа орох “ам­жилт” гэнэ. Моралесийг Ерөнхийлөгч бай­гаа үед Зас­гийн газар нь 2005 онд 1.7 тэрбум дол­­лар бай­сан валютын нөөцөө энэ онд 15 тэр­бум дол­лар болгож, ДНБ-ээ энэ хугацаанд 33 тэрбум долларт хүргэн, ядуурлын түв­шин­гээс доогуур амьдралтай хүний тоо 38 хувь байсныг 17 хувь болгон бууруулж, би­­чиг үсэг үл мэдэх явдлыг устгасан амжилт ол­­жээ.

Боливийг бүрмөсөн чөлөөлөхийн тө­лөө тэмц­лээ бүх хүчээр үргэлжлүүлнэ гэж Мо­ралес хэлсэн байна. Одоогийн Ерөнхийлөгчийг да­хин сон­гог­дох боломж олгосон заалтыг Бо­ливийн Пар­ламент есдүгээр сарын сүүлчээр Үнд­­сэн хууль­­даа оруулжээ. Энэ үйлдлийг сө­рөг хү­чин нь эрс шүүмжилсэн аж. Уг нь нэг хүн Ерөнхийлөгчөөр дараалан хоёр удаа л сон­­гогдохыг зөвшөөрдөг байж. Уугуул индиан хүн амын төлөөлөл болж тус орны түүхэнд анх удаа Ерөнхийлөгч бол­сон Эво Моралес 2005 оны арванхоёрду­­­гаар сард болсон сонгуульд ялалт байгуул­­­жээ. Дараа нь 2009, 2014 онд  хоёр  удаа сонгогд­­жээ. Өөр Үндсэн хууль  мөрдөж  байх үед  Мо­­ралес анх Ерөнхийлөгчид сонгогдсон бо­лохоор энэ явдлыг хууль зөрчөөгүй гэж Үнд­сэн хуулийн шүүх нь үзсэн аж.