Хамтарсан уламжлалт сургуулилалт удахгүй хийнэ

2015 оны 10 сарын 22

Өмнөд Солонгос, Австрали улсууд ирэх до­лоо хоногт тэнгисийн цэргийн хамтарсан сур­гуулилалт хийнэ гэж тус улсын Тэнгисийн цэр­гийн хүчин өчигдөр мэдээллээ. “Хайдоли-Вал­лаби” хэмээх томъёолсон нэртэй энэ дад­лага аравдугаар сарын 26-29-нд болох аж. Түүнд Австралийн талаас харуулын хоёр хөлөг онгоц, ни­сэх онгоц, нисдэг тэрэг оролцох юм байна. Со­лон­госоос ч мөн хоёр хөлөг онгоц, усан доо­гуур яв­даг завь, нисдэг аппарат оролцох гэнэ. Хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар зэв­сэгт хүчнийхээ харилцааг сайжруулахаар то­хирс­ноос хойш 2012 оноос эхлэн ийм сургуулилалт хийж байх болжээ.