Нэг хүн нэрээ татлаа

2015 оны 10 сарын 21

Виржини муж улсаас Сенатын гишүү­нээр сонгогдож байсан Жим Уэбб АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэв­шүүлэхийн төлөөх өрсөлдөөнөөс гарч буй­гаа Вашингтонд сэтгүүлчидтэй уулзах­даа мэдэгдсэн байна. Түүнийг дэмжигч сон­гогчдын тоо 1-2 хувиас хэтрэхгүй бай­гаа аж. Одоо нэрээ дэвшүүлэхийн тө­лөөх тэмцэлд АН-аас Хиллари Клинтон, Вер­монт муж улсын сенатч Берни Сандерс, Мэриленд муж улсын амбан захирагч асан Мартин О’Мэлли, Род-Айлендээс Сенатын гишүүнээр сонгогдож байсан Линкольн Чэфи нар оролцож байна. Горьдлоготой гэж үзээд байгаа Дэд Ерөнхийлөгч Жо Байден нэрээ дэвшүүлэх эсэхээ одоогоор зарлаагүй байна. Нэрээ дэвшүүлэх гэж буй хүмүүсийн аль нэгийг нь дэмжихээр Барак Обама тө­лөвлөөгүй байна гэж Цагаан ордны тэр­гүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Жош Эрнест мягмар гаригт сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн байна.