“Өргөн түншлэл” эхэлж буйг зарлав

2015 оны 10 сарын 21

Хоёр улсын хооронд “өргөн түншлэл” эхэлж буйг Их Британийн хатан хаан II Элизабета, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар зарлалаа. Их Бри­танид Төрийн айлчлал хийж буй Хятадын удир­дагчид зориулж мягмар гаригт Букингемийн ор­донд зоог барих үеэр Нэгдсэн вант улс болон Хятад улсын тэргүүнүүд ийн хэлсэн байна БНХАУ-ын даргын айлчлалыг “Их Бри­тани, Хятадын хоорондын найрамдал, хамтын ажил­лагааны чухал үйл явдал” гэж хатан хаан нэр­лээд, харилцаагаа шинэ түвшинд гаргахад хоёр орон бэлэн байгааг онцолсон байна. Хатан хаа­ны хэлснээр Их Британи, Хятад хоёр янз бү­рийн салбарт тэр дундаа соёл, боловсрол, бизне­сийн хүрээнд маш нягт харилцаатай болохыг энэ онд ач хүү, хунтайж Уильямынх нь Бээжин, Шанхай, Юньнань мужид хийсэн айлчлал нотолжээ.

Дэн Сяопин эхлүүлж, дараагийн удирдагчид нь үргэлжлүүлсэн Хятадын өөрчлөлтийн бод­логод Их Британийн хатан хаан баяр хүргэж, ард түм­нийхээ төлөө улс орноо шинэ ирээдүй өөд хө­төлж яваа Хятадын удирдагчдын эрч хүч, урам зориг бидний гайхлыг төрүүлдэг хэмээн тэрбээр хэлжээ. Хятадын сонгож авсан “нэг улс, хоёр систем” загвар Хонконгийг Хятадад шилжүүлж өгөх замыг нээсэн гэж II Элизабета тэмдэглэсэн байна.

Си Зиньпин хариуд нь хэлэхдээ тус бүр­дээ Дорно, Өрнийн аугаа их соёл иргэншлийн төлөөлөл болсон Их Британи, Хятад улсууд га­зар нутаг хол ч эртнээс нягт хамтран ажиллаж ирсэн хэмээн тэмдэглээд, боломж нэг л удаа олддог тул түүнийг байгаа дээр нь даруй ашигла гэсэн Хятадын мэргэн үг байдаг. Ухаантай хүн өөрчлөлтийг аз жаргал бол­гож чаддаг гэсэн үг ч Англид бий. Тийм боло­хоор 20 жил болж буй стратегийн түншлэ­лийн боломжоо ашиглан харилцаагаа цаашид улам  сайжруулцгаая гэсэн байна.