Асад Москвад ирэв

2015 оны 10 сарын 21

Сири дэх алан хядах ажил­лагаатай хийж буй тэм­цэлд Орос улс хувь нэм­рээ оруулахад бэлэн, гэх­дээ улс төрийн зохицуулалтыг бусад оронтой хамтарч, улс төр, үндэс­тэн, шашны бусад хүчний орол­цоотойгоор хийнэ гэж мягмар гари­гийн орой Москвад ирсэн Сирийн Ерөн­хийлөгч Башар Асадтай уулзах­даа ОХУ-ын Ерөнхийлөгч Влади­мир Путин хэлсэн байна. 2011 онд Сирид иргэний дайн эхэлснээс хойш Ба­шар Асад анх удаа хилийн дээс алхаж буй нь энэ аж.    

Алан хядагч “Исламын улс” бү­лэг­лэлийн эсрэг тэмцэлдээ Дамас­кийн олж буй амжилтыг Путин тэм­дэглээд, Сирийн ард түмэн олон улсын алан хядагчидтай хэдэн жи­лийн турш үндсэндээ ганцаараа тэм­цэж байна. Ихээхэн хохирол хү­лээсэн. Харин одоо энэ тэмцэлдээ дорвитой амжилт олж байна гэж онцолсон байна. 

Үүний зэрэгцээ Сирийн Засгийн газрын эсрэг байлдаанд ТУХН-ийн гишүүн орнуудын уугуул иргэд орол­цож буйд сэтгэл зовниж буй­гаа Путин бас илэрхийлжээ. Дор хаяж 4000 хүн тэнд байгаа аж. Ойрхи Дорнодын газар нутгийн нэлээд хэсгийг олон улсын алан хядагч­дын хяналтад оруулах, энэ бүс нутгийн байдлыг тогтворгүй болгох гэсэн оролдлого олон оронд зүй ёсны болгоомжлол төрүүлж байгааг Оро­сын Ерөнхийлөгч тэмдэглэжээ. ТУХН-ийн орнуудын иргэд дайтах дадал олж авч, үзэл суртлын хувьд өөрчлөгдөөд ОХУ-ын нутаг дэвсгэр дээр буцаж ирэх явдлыг Москва гаргуулахгүй гэж тэрбээр онцлон хэлжээ. 

Сири улсын эв нэгдэл, тус­гаар тогтнолыг хамгаалахад тус­ламж үзүүлж буйд нь Оросын эрх баригчид, ард түмэнд Асад таларх­лаа илэрхийлээд, Сири дэх алан хядагчдыг ялж, эдийн засгийг нь хамтдаа сэргээнэ гэдэгт найдаж буйгаа мэдэгдэв.