Канадын Ерөнхий сайд солигдлоо

2015 оны 10 сарын 20

Энэ сарын 19-ний даваа гаригт Канадад болсон парламентын сонгуульд Либераль нам ялж, дарга Жастин Трюдо нь Ерөнхий сайдаар есөн жил ажил­ласан Стивен Харперийн халааг авлаа. Тэрбээр Ерөнхий сайд байсан Пьер Трюдогийн хүү юм. Канад улс “Исламын улс”-ын эсрэг хийж буй тэмцлийг дэмжиж, тэгэхдээ Сирид агаараас цохилт өгөхөд оролцохыг зогсоож, зэвсэглэсэн сөрөг хүчнийг нь бэлтгэх, сургалт явуулахад анхаарах ёстой гэж шинэ Ерөнхий сайд үзэж буй аж.Бүх нийтийн сонгуулиар пар­ламентын 338 депутатыг сонгож, ялсан намын дарга нь Ерөнхий сайд болдог учиртай юм байна. Зүүн төвийн Шинэ ардчилсан нам авсан саналын тоогоор гуравт оржээ.