Паралимпийн зургаан удаагийн аваргыг суллав

2015 оны 10 сарын 20

Өмнөд Африкийн паралимпийн тамирчин, хөнгөн атлетикч, үерхдэг бүсгүйгээ санаатай алсан гэгдэж таван жилийн ял авсан Оскар Писториусыг хугацаанаас нь өмнө тэнсэн харгалзаж, энэ мягмар гаригт суллажээ. Тэрбээр шоронд нэг жил хоригдсон аж. Үлдсэн хугацаанд тэр Преторийн тансаг хороололд байдаг ахынхаа гэрт хараа хяналтад байх юм байна. Түүнийг ажилд орохыг зөвшөөрчээ. Харин архи хэрэглэхийг нь хорьсон байна. Цагдаагийн байгууллагын хүмүүс дуртай цагтаа ирж цусыг нь шинжилж байх аж.Амиа алдсан эмэгтэйн эцэг, эхтэй зөвлөлдөж байж Приториусыг суллах шийдвэр гаргажээ. Охин нь босоод ирэхгүйгээс хойш түүнийг хорьсон хориогүйн ялгаа байхгүй гэж охины эцэг эх үзжээ.Өвдөгнөөсөө доогуур хоёр хөлөө тайруулсан Писториус 2011 онд хиймэл хөлтэйгөөр хөнгөн атлетикийн ДАШТ болон 2012 оны Олимпод орж 4х400 метрийн гүйлтэд мөнгөн медаль хүртэж байсан. Тэрбээр Паралимпийн зургаан удаагийн аварга юм.