Хятадын хакерчид тагнах оролдлого хийсээр байна

2015 оны 10 сарын 20

БНХАУ-ын дарга Си Зиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар арилжааны нууц хулгайлах оролдлогоос татгалзахаа амласаар байхад Хятадын хакерууд Америкийн компаниудын сүлжээнд нэвтэрч мэдээлэл олж авахыг оролдсоор байгаа аж. “Вашингтон пост” сонинд мэдээлснээс үзвэл цахим аюулгүй байдалд адилхан анхаарах арга зам хайх, бизнесийн нууцыг хууль бусаар олж авахыг оролдохоос татгалзахаар Си, Обама хоёрыг тохирсноос хойших хугацаанд хятадууд дор хаяж долоон компанийн сүлжээ рүү нэвтрэхийг хичээсэн гэнэ.Хятадын зүгээс хийж буй эдийн засгийн цахим тагнуулын үйл ажиллагааг АНУ-ын тагнуулын алба ажигласаар байгаа аж. Хятадын хакеруудын эсрэг хориг тавихыг үгүйсгэхгүй хэмээн Америкийн тал Хятадын даргыг айлчилж байх үед  мэдэгдэж байсан юм.