Хямралаас сэрэмжлэхийг үүрэг болгов

2015 оны 10 сарын 20

Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өөрийн харшид Ерөнхий сайд Карим Масимовтой уулзахдаа тус улсад ойрын үед хүчтэй хямрал болно гэж хэлжээ. Тэр нь 2007-2009 оныхоос илүү байна гэж тэрбээр үзэж буй аж. Улсынх нь эдийн засаг хэцүүхэн дэглэмээр хөдөлж байгаад Назарбаев анхаарлаа хандуулсан байна. Эрчим хүчний эх үүсвэрийн үнэ унаснаас төсөвт орох орлогын хэмжээ 40 хувь буурчээ. Үүнээс гадна хар болон өнгөт металь, нүүрс зэрэг экспортын үндсэн бүтээгдэхүүний үнэ багасчээ. ХАА-д их биш өсөлт ажиглагдаж буй бол аж үйлдвэр, түүний дотор машин үйлдвэрлэл хорогдсон аж. Манай үйлдвэрүүдийн ашиг багасаж, орлого буурч, ажлын байр ч хорогдож болзошгүйг иргэд маань анхаарвал зохино гэж Казахстаны Ерөнхийлөгч хэлсэн байна. Тэгээд “дүн шинжилгээ хийж, хямралын эсрэг хийх ажлын төлөвлөгөө боловсруулж, авах арга хэмжээгээ тодорхойлж, хүн амынхаа сонорт хүргэхийг Засгийн газартаа даалгасан байна.