Өмнөдөөс 400, Умардаас 140 хүн ирнэ

2015 оны 10 сарын 20

1950-1953 оны Солонгосын дайнаас хойш сураг тасарсан төрөл төрөгсөдтэйгөө уулзахаар Өмнөд Солонгосын ахимаг насны 400 орчим хүн өчигдөр Умард Солонгосыг зорьжээ. Тэд 33 автобус хөлөглөн, түргэн тусламжийн гурван машин дагуулан гарсан байна. Дагалдан явагсад болон эмч, сувилагч нартайгаа нийлээд 536 хүн явсан аж.Тэд Умард Солонгосын Кымгансан ууланд гурав  хонох юм бай­на. Умард Солонгосоос тэдэн дээр 140 орчим хүн ирнэ гэж Рёнхап агентлаг мэдээлжээ. Жишээ болгож хэлэхэд Өмнөд Солонгосын иргэн 96 настай Ким Нам Гю, Умард Солонгост амьдарч буй 83 настай дүүтэйгээ уулзах нь. Өмнөд Солонгосын эрх баригчдын өгч буй мэдээллээр бол тэдний 66 мянга орчим хүний ах дүү нар нь Умард Солонгост байх учиртай гэнэ. Өнгөрсөн хугацаанд хоёр Солонгосын 4491 өрхийн 22547 хүн хоорондоо уулзаад байгаа аж.