Трамп хамгаалалт хүсэв

2015 оны 10 сарын 20

АНУ-ын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж өрсөлдөхийн төлөөх БНН-ын дотоод сунгаанд тэргүүлж яваа тэрбумтан Дональд Трамп, эмч Бен Карсон нар хамгаалалт хүсэж, Нууц албанд хандсан байна. Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын яамны холбогдох газрууд авч үзэх аж.АН-аас нэрээ дэвшүүлэхээр төлөвлөөд байгаа Хиллари Клинтон Нууц албанаас хэдийнэ хамгаалалт гаргуулсан байна. Барак Обама 2008 онд кампанит ажлынхаа бүр эхэн үеэс л Нууц албаны хүмүүсээр хамгаалуулж байжээ.1865 онд байгуулагдсан Америкийн Нууц алба Үндэсний аюулгүй байдлын яаманд харьяалагддаг бөгөөд Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч, тэдний ойрын төрөл төрөгсөд, Ерөнхийлөгч байсан хүмүүс болон Америкт айлчилж буй гадаад орны төрийн тэргүүн нарыг хамгаалах үүрэг хүлээдэг.