Туркт Кипр тээг тавина

2015 оны 10 сарын 20

Туркийг Европын холбоонд элсүүлэх талаар яриа хөөрөө хийхийг удаан хугацаагаар зогсоочихоод байснаа дахин авч үзнэ гэж тус Холбооны удирдлага өнгөрсөн долоо хоногт амлав. Дүрвэгчдийн асуудлыг шийдэхэд Анкара тусална  гэсний хариуд  ийм асуудал сөхөх гэж буйд Кипр улс саад хийх гэж байна.1974 онд Турк зэвсэглэн орсноос Кипр арал хуваагдаад байгаа юм. Арлын нийт газар нутгийн 37 хувийг эзэлж аваад 1983 онд түүн дээрээ Умард Киприйн БНУ гэгчийг тунхаглаж орхисныг одоо Туркээс өөр улс хүлээн зөвшөөрөөгүй байгаа аж. Үүнээс үүдээд Европын холбоонд Туркийг элсүүлэх талаарх яриа хэлэлцээнд Кипр саад хийж буй юм байна. Умард Кипрт бас Туркийн цэрэг байрладаг гэнэ. Киприйн Гадаад хэргийн сайд  Иоаннис Касулидис яриа хэлэлцээг цараах шалтгаан алга болоогүй байгаа учраас бид түүнийг сэргээх зөвшөөрөл өгч чадахгүй гэж телевизийн NET сувгийн сурвалжлагчтай ярилцахдаа мэдэгдэв.