Янукович Европын шүүхэд хандлаа

2015 оны 10 сарын 20

Украины талаас эрхийг нь нэг бус удаа зөрчсөн тул тус улсын Ерөнхийлөгч асан Виктор Янукович Европын хүний эрхийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Шударга шүүхээр асуудлаа шийдүүлэх, өөрийгөө хамгаалах эрхийн дагуу ийн хандаж буйгаа дурдаад улс төрийн статус хийгээд үзэл бодлоос нь үүдэн ялгаварлаж хандахгүй гэдэгт найдаж буйгаа тэрбээр илэрхийлжээ. Өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлдэг Английн Joseph Hage Aaronson компани Украины шүүх бие даасан биш, төрийн өндөр албаны хүмүүсээсээ хараат учраас Януковичийн хэргийг шударгаар шийдэж өгч чадахгүй гэж мэдэгдсэн байна. 2014 оны хоёрдугаар сард амь насанд нь халдах гэсэн хэргийг одоо болтол мөрдөн шалгаагүй, түүнд заналхийлж буй аюул хэвээр байгаа учраас Янукович өөртэй нь холбоотой хэргийг шүүхээр хэлэлцэн шийдвэрлэхэд өөрийн биеэр оролцохоор Украинд ирэх боломжгүй гэж тус компани үзэж буй аж.