Энэтхэг эмэгтэйг Африкт саатуулжээ

2015 оны 10 сарын 20

Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөөх тэмцлээрээ домог болсон Махатма Гандийн гуч охин луйвар хийсэн, баримт бичиг хулгайлж, хуурамчаар үйлдсэн хэргээр ӨАБНУ-д саатуулагджээ. Гэхдээ түүнийг 50 мянган ранд (234 мянган рубль)-ын барьцаагаар сулласан аж.45 настай Ашиш Лата Рамгобин эмнэлгүүдийг ор, дэрний хэрэгслээр хангах 20 сая рандын тендерд ялсан гэж хоёр бизнесмэнд ярьжээ. Тэгээд гурван чингэлэг ачаа Энэтхэгээс хөдөлсөн  гэж хэлээд хуурамч бичиг баримт үзүүлж, хамтарсан төсөлд оролцохыг санал болгосон байна. Гэвч ямар ч тендер болоогүй, бизнесмэнүүдийн толгойг Рамгобин эргүүлсэн болохыг мөрдөн шалгалтаар тогтоосон аж. Тэгээд иргэний үнэмлэхийг нь хураан авч, долоо хоног бүр мөрдөн байцаагчтай уулзаж байхыг даалгасан байна.