Алуурчдын нэгнийх нь нэрийг тодруулжээ

2015 оны 10 сарын 20

Анкарад аллага үйлдсэн хүмүүсийн нэг нь “Исламын улс”-тай холбоо сүлбээтэй байсан, долдугаар сарын 20-нд өөрийгөө дэлбэлсэн этгээдийн ах Юнус Эмре Алагез гэгч болохыг Туркийн Ерөнхий прокурорын газар тогтоожээ. Тэрбээр хөрш аль нэг улсаас Туркийн өмнөд хилээр орж ирсэн аж. Прокурорын байгууллагын мэдээлснээс үзвэл баригдсан, сэжиглэгдсэн хүмүүсээс тэсрэх бодис, амиа золиослогчдын өмсдөг хантааз хурааж авчээ.Дээрх алан хядах ажиллагаатай холбогдуулж Истанбул хотноо тусгай ажиллагаа явуулж гадаадын 50 шахам иргэнийг баривчилсан байна. Баривчлагдсан хүмүүс “Исламын улс”-тай нэгдэхээр Ирак, Сири рүү явах гэж байжээ.