“Кубын” тагнуулыг суллахыг шаардав

2015 оны 10 сарын 19

Кубын эрх ашгийн төлөө тагнуулын ажиллагаа явуулсны учир 25 жил шоронд хоригдох ял авсан Ану Белен Монтест өршөөл үзүүлэхийг хүсэж Кубын олон нийтийн хэсэг зүтгэлтэн АНУ-ын Ерөн­хийлөгч Барак Обамад ханджээ.Куба, Америкийн харилцаанд өөрч­лөлт гарч буй юм бол түүнийг суллах ёстой гэж профессор Дуглас Кальво үзэж байна.58 настай, АНУ-ын Батлан хамгаалах яамны Тагнуулын газрын шинжээч эмэг­тэй Монтес 2001 онд баривчлагдаад 2002 онд 25 жилийн ял авчээ. Тэгээд Техас муж улсын тэнгисийн нисэх хүчний Форт-Уорт баазад 12 жил шоронд суусан байна. Түүнийг суллуулахын төлөө тэмцэх хороо энэ оны долдугаар сард бий болсон аж. Хорооны ажлыг Кубын дипломатч байсан Нестор Гарсия Итурбе удирдаж буй юм байна.Ану Белен Монтес нь Пуэрто-Рика улсын уугуул бөгөөд Америкийн Батлан хамгаалах яамны Тагнуулын газарт 15 жил ажилласан аж.