Гвинейчүүд хуучин Ерөнхийлөгчөө “улираав”

2015 оны 10 сарын 19

Гвинейн Ерөнхийлөгч Альфа Конде хоёр дахь удаагаа Төрийн тэргүүнээр сонгогдлоо. Урьдчилсан байдлаар сон­гуульд оролцогчдын 90 орчим хувь нь түүнийг дэмжсэн гэж Сонгуулийн комисс нь мэдээлсэн байна. Энэ нь 2.2 сая хүн Альфа Кондегийн төлөө саналаа өгсөн гэсэн үг аж. Сонгогчдын оролцоо 75 хувь байх болов уу гэж таамаглаж байсан ч 66 хувьтай байсан гэнэ. Сонгуулийн эхний шат нь энэ сарын 11-нд болсон бөгөөд сөрөг хүчин нь түүнийг  “багт наадам” гэж нэрлэсэн байна. Гвинейд мөрдөж буй хуулиар нэр дэвшигчдийн аль нэг нь эхний шатанд 50-иас дээш хувийн санал авахгүй бол дараагийн шатыг нь явуулах ёстой юм байна. Түүнээс гадна нэг хүн Ерөнхийлөгчийн суудалд хоёр удаа л суух боломжтой.Баруун Африкийн энэ улсын Ерөн­хийлөгчийн сүүлчийн сонгууль 2010 оны арваннэгдүгээр сард болж, сөрөг хүч­нээс нэр дэвшсэн Конде хоёрдугаар шатанд ялсан аж. 1958 онд тус улс Фран­цын колониос чөлөөлөгдөж, тусгаар тогтнолоо олсноос хойш болж буй анхны чөлөөт сонгууль нь энэ байв.