Мьянмарт эвлэрэл эхэлж байна

2015 оны 10 сарын 19

Мьянмарын Засгийн газар болон бо­согчдын найман хөдөлгөөний төлөө­лөгчид гал зогсоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ хэлэлцээрт хэдэн сар бэлтгэсэн ч тус улсын нутаг дэвсгэр дээр буй 15 бүлэглэлээс найм нь л гарын үсэг зурахыг зөвшөөрчээ. БНХАУ-тай залгаа умард хилийн дагуу байгаа “Качинагийн бие даасан арми” гэдэг бүлэглэлийнхэн гарын үсэг зурахаас татгалзсан аж. Мьянмарт босогчдын тарж бутарсан бүлэглэлүүд байнгын ар­митайгаа тэмцэлдсээр олон арван жи­лийн нүүр үзэж буй юм. Парламентын сонгуулиа хойшлуулж, ирэх сарын 8-нд хийхээр болсон тул босогчидтой хэл амаа ололцох нь эрх баригчдад чухал байгаа юм байна.  Нобелийн шагналт Ан Сан Су Чигийн тэргүүлдэг “Ардчиллын төлөө үндэсний лиг” нам сонгуулийг хойшлуулахыг эсэргүүцэж байжээ. Тэгээд ч босогчдын хяналтад байгаа умард болон зүүн өмнөд нутгийн Качин, Карен мужуудад 400 тосгон, сууринд сонгууль болохгүй нь ойлгомжтой байгаа аж.