Японыг хар салхи айлгажээ

2015 оны 10 сарын 08

Энэ онд  Японы хойд эрэг рүү 23 дахь удаагийн далайн хар салхи ойртож явна гэнэ. Тиймээс 150 гаруй галт тэрэгний зорчих цаг, онгоцны 92 нислэгийг өөрчилж, 5000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхээр болсон байна.  Мөн Хоккайдо арлын 105 бага болон дунд сургуулийн хичээлийг хаасан аж.