ПУТИНИЙГ ЕВРОП өөр нүдээр харах боллоо

2015 оны 10 сарын 08

Өрнөдийн хэвлэл дэх Оросын талаарх нийтлэлд шинэ чиглэл гарч ирж буй нь анзаарагдаж байна. Москвагийн бодлогод сөрөг хандсаар ирсэн тэндхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд одоо Кремлийг шүүмжлэхдээ Владимир Путиний Сирид явуулж буй үйл ажиллагаа Өрнөдийн улстөрчдийг түшиг тулгуургүй болголоо гэцгээх боллоо.

Орос болон түүний Ерөнхийлөгчид таагүй ханддагаа нуудаггүй Foreign Policy хүртэл сайтар тооцоолсон Кремлийн нүүдлүүдийн дэргэд АНУ тун олхиогүй, шийдмэг бус байгаа талаар бичсэн байх юм.

Крымийг Орост нэгтгэсэн, Европын холбоог хагалах Путиний нууц төлөвлөгөө, “Украины зүүн нутагт салан тусгаарлагчдад Москва дэмжлэг үзүүлж буй гэх мэт Өрнөдийн хэвлэлийн улиг болсон бүх сэдвийг үндсэндээ давтахын зэрэгцээ Владимир Путин амжилт олж буй үйлдлээрээ Европын хийгээд Америкийн удирдлагыг тун эвгүй байдалд оруулж байгаа тухай өгүүлсэн Өрнөдийн хэвлэлийн нэг материалыг та бүхэнд толилуулъя.

Оросын онгоцууд есдүгээр сарын 30-нд босогчдын хяналтад байсан Хам, Хомс, Латаки хотын орчмоор Сирийн нутагт анхны цохилтоо өглөө. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаан дээр даваа гаригт Владимир Путин үг хэлэхдээ “алан хядагчдын эсрэг олон улсын өргөн эвслийг жинхэнэ ёсоор” байгуулах төлөвлөгөөгөө танилцуулсан. Алан хядагчид гэж “Исламын улс”, “Фронт ан-Нусра”, “Сирийн чөлөөт арми”, товчхондоо Ерөнхийлөгч Башар Асадын эсрэг тулалдаж буй бүхнийг хэлээд байх шиг байна.

Асадыг үг хэлээр ч, зэвсэг техникээр ч Орос олон жил дэмжиж ирсэн ч сүүлийн хэдэн долоо хоногт Сири дэх хүчээ нэмэгдүүлж, одоо бүр бөмбөгдөх ажиллагаанд шилжлээ. Сири дэх хүчээ нэмэгдүүлэхдээ Путин удирдлага болгож буй олон янзын шалтгаан бий.

Сирид Путиний хийсэн шийдмэг үйлдэл Цагаан байшингийн эргэлзэж тээнэгэлзсэн байдалтай хоршоод европчууд болон америкчуудын хооронд ан цав гаргах бас нэг боломж түүнд олголоо.

Тухайлбал, Ойрхи Дорнод дахь ашиг сонирхлоо хамгаалах, Асадын дэглэмийг дэмжих, Сирийн зөрчилд зуучийн үүрэг гүйцэтгэх санаархал, улс орныхоо дотоодод эрх мэдлээ бэхжүүлэх, Америк сонирхохгүй байгаагаас бий болсон хүчний сул орон зайг дүүргэх гэх мэт.

Гэхдээ Путин Ойрхи Дорнодоор тогтохгүй, хоёрдугаар фронт болох Европт ч байр сууриа хүчтэй болгож байна.

Хүйтэн дайны дараа бий болсон Европын аюулгүй байдлын бүтцийг нураах нь Путиний стратегийн нэг зорилт байсаар ирсэн юм. Сирийн зөрчилд оролцох болсныг энэ хүчин зүйлээр тайлбарлах нь юу юм бэ, гэхдээ энэ зорилгодоо хүрэх нь Сирийн дайны нэг дайвар өгөөж байж болох юм.

Европын орнуудын удирдагчдаас ялгаатай нь ялангуяа Оростой хөрш орнуудын тухайд Европын холбооны өөрчлөгч үүргийн тухай ярианд Оросын Ерөнхийлөгч тоомжиргүй хандаагүй юм. Тийм бишсэн бол Европын холбоотой худалдааны жирийн хэлэлцээр байгуулахад нь Украинд саад хийх гэж ихээхэн цаг, хүч зарцуулах хэрэг юу байх билээ.

Европын холбооны ивээлд байдаг нэгдмэл Европ юм уу НАТО нь Москвагийн хувьд аюултай хүчтэй дайсан нь, Оросын ганцаар захирах авлигач дэглэмийн хувьд аюул занал нь юм. Үндсэрхэг, Европыг үгүйсгэх үзлийг эрхэм болгодог намуудыг Кремль санхүүжүүлж, дэмжиж, Европын орнуудыг хагаралдуулахын тулд эрчим хүчний төслүүдийг ашигладаг нь гайхах зүйл ер биш.

Тив дамнасан хүчирхэг холбоо оршин тогтнож буй нь Кремлийн хувьд тун хүсмээргүй зүйл. Түүнийг холбож буй бэхэлгээ тасарч эхэлбэл Оросын нөлөө тус бүс нутагт улам хүчтэй болно. Сирид Путиний хийсэн шийдмэг үйлдэл Цагаан байшингийн эргэлзэж тээнэгэлзсэн байдалтай хоршоод европчууд болон америкчуудын хооронд ан цав гаргах бас нэг боломж түүнд олголоо.

Сирийн зөрчилдөөний үр дагаврыг Европ сүүлийн саруудад амсаж байна. Дүрвэгсдийн урсгалын учрыг олох, Европт төрж, Ойрхи Дорнодод байлдаж яваад буцаж ирсэн хүмүүсийн учруулж болзошгүй аюулыг зайлуулахыг Европын улсуудын Засгийн газар хичээж, Сирийн хямралын талаар эрх баригчид нь байр сууриа илэрхийлэхийг хүмүүс шаардаж буйгаас тэдний зүгээс үзүүлж буй дарамтыг биеэрээ мэдэрч байна.

Британийн Ерөнхий сайд Кэмерон есдүгээр сарын 29-нд өгсөн ярилцлагадаа шилжилтийн Засгийн газрын бүрэлдэхүүнд Асадыг байлгая гэсэн АНУ-ын байр суурьтай санал нэг байгаагаа илэрхийлээд, “Исламын улс”-ыг ялахын төлөө Сирийн удирдагчтай хамтарч ажиллахыг үгүйсгэж, эцсийн эцэст Асад “явах” ёстой гэж мэдэгдсэн.

Сирийн зөрчилдөөнд хөндлөнгөөс оролцож, “Исламын улс”-д цохилт өгөхийг францчуудын олонх нь дэмжиж буйг санал асуулгын дүн харуулсан байна. Түүгээр ч барахгүй байлдааны ажиллагаанд цэргүүд нь оролцож буй Британид хүртэл газраар үйл ажиллагаа явуулахыг дэмжих нь байнга нэмэгдэж байгаа аж.

Агаарын цэргийн хүчин нь Сирийн Дейр ал-Зоре дэх “Исламын улс”-ын бэлтгэл сургуулилалтын лагерьт анхны цохилтоо өгснийг Франц улс есдүгээр сарын 27-нд мэдээлж байв. Энэ нь Европт үйлдэж болзошгүй алан хядах ажиллагааг таслан зогсоох зорилгоор хийсэн өөрийгөө хамгаалах үйлдэл байсан аж. Энэ болтол Асадад тус болчихоос болгоомжлон агаараас цохилт өгөхөө Франц азнаж байжээ.

Асадыг огцруулах санаагаа орхидоггүй Европын цөөн удирдагчид улам бүр гадуурхагдаж байна уу гэх бодол төрнө. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаан дээр хэлсэн үгэндээ Асадын дэглэмийн хийж буй залхаах ажиллагаа, “Исламын улс” бий болсон хоёрын хооронд уялдаа холбоо бий гэсэн.

Британийн Ерөнхий сайд Кэмерон есдүгээр сарын 29-нд өгсөн ярилцлагадаа шилжилтийн Засгийн газрын бүрэлдэхүүнд Асадыг байлгая гэсэн АНУ-ын байр суурьтай санал нэг байгаагаа илэрхийлээд, “Исламын улс”-ыг ялахын төлөө Сирийн удирдагчтай хамтарч ажиллахыг үгүйсгэж, эцсийн эцэст Асад “явах” ёстой гэж мэдэгдсэн.

Асадтай яриа хөөрөө хийхийг Меркель уриаллаа. Асадад үзүүлж буй Оросын дэмжлэгийг Италийн Ерөнхий сайд Маттео Ренци дэмжиж буй нь “Оросын оролцоогүйгээр энх амгаланд хүрэх боломжгүй” гэж хэлснээс нь харагдана. АНУ-ын хувьд Москватай тэрсэлдэх хэрэгтэй гэдэгтээ эргэлзэж байх шиг байна.

Асад “улаан шугамыг” давж химийн зэвсэг хэрэглэсний дараа Сирийн зөрчилдөөнд АНУ оролцохоо больж, үр дүнд нь түүний түншүүд тун эвгүй байдалд орж, АНУ-ын нэр хүнд уналаа. Нисэхийг хориглосон бүс байгуулахаас аваад Сирийн босогчдод үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэх хүртэл шийдвэртэй арга хэмжээ аваач гэсэн холбоотнуудынхаа шаардлагыг Америк хүлээж авсангүй.

Сирийн хямрал эхлэхээс л улс төрийн капиталаа Вашингтоныг дэмжихэд үрчихээд одоо Асадыг огцор гэж шаардахын оронд “Исламын улс”-ын эсрэг дайтахыг илүүд үзэх болоод байгаа Европын Засгийн газрууд Путин хамгийн зөв алхам хийсэн байвал яах вэ гэсэн асуултын өмнө тулж зогсчихоод байна. Вашингтоныг бодвол Москва илүү найдвартай холбоотон юм биш биз? Орос, Ираны оронд би байсан бол яг л ингэж хөдлөх байсан гэж Европын өндөр албаны нэгэн дипломатч мэдэгдсэн байдаг.

Хамгийн аюултай нь Сирид Оросын явуулж буй үйл ажиллагаа Украинд үргэлжилж буй зөрчилтэй салшгүй холбоотой юм. Сирид Оросын цэргийн оролцоо нэмэгдээд эхэлсэн яг тэр үед Дорнод Украин дахь хүчирхийлэл намжсан билээ. Энд байдал харьцангуй намжмал болсон ч цус урссаар. Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчид улам бүр бэхжинэ гэж Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчид үзэж буй.

Украины байдал тайван байвал Сирийн хямралыг шийдэхэд тусалж буй Оросын эсрэг тавьсан хоригоо сунгах хэрэг юунд байх билээ. Иймэрхүү толгой эргүүлсэн байдал бий болгох нь Путиний нэг зорилго юм. Хориг Европын эдийн засагт багагүй хохирол учруулж буй нь үнэн. Түүгээр ч барахгүй Европын холбооны эв түнжинд ч муугаар нөлөөлж байгаа.

Европын улстөрчид Оростой худалдааны харилцаагаа сэргээх хүсэлтэйгээ мэдэгдэн сэтгэл дундуур байгаагаа нам дуугаар ч гэсэн хэлээд эхэлсэн. Үүнийг ажил хэрэгч хүрээнийхэн нь тэднээс шаардаж байгаа юм. Тэгээд ч Европын сонирхлыг Украин татах нь багасаж байна. Хоригийн асуудлаар Европын шийдмэг байдал сулрах нь Путинд ашигтай байлгүй яах вэ.

Хоригийг Европын холбоо 2016 оны нэгдүгээр сард сунгах ёстой ч Унгар, Грек, Словак зэрэг Европын хэд хэдэн орон хоригийг үр ашиггүй гэж үзэж буйгаа мэдэгдчихсэн байгаа. Их Британийн Найжел Фаранж, Францын Марин Ле Пен нарын удирдагч Лалын алан хядагчдын эсрэг тэмцэлд Путинтэй нэгдэхийг хэдийнэ уриалсан.

Саяхан хэд хэдэн дорвитой алхам хийснийх нь дараа Вашингтоныг бодвол тууштай, найдвартай тоглогч гэж Путинийг Европ харах боллоо.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.21.113.22 Бүх дэлхий эв найртай, эрүүл ухаантай байгаасай...
103.229.120.254 Орос агуу хучтэй. Суурь мэдлэг бол асар их. Цэрэг дайны хувьд НАТО той дайтах чадалтай дэлхийн цорын ганц хучин байна.
27.123.214.124 Оросууд мундаг шуудээ. Одоо бид мэдлэгийн зуунд амьдарч бна. Шинжлэх ухааны бат бэх сууриараа Орос хучирхэг хэвээрээ.
27.123.214.124 yum uzej nud tailj baij amniihaa zorgoor bur
  • 2015 оны 10 сарын 10