Асадыг унагахыг Орос зөвшөөрсөн гэнэ үү

2015 оны 10 сарын 06

Сирийн төрийн эрхийг шил­жүүлэх шаардлагатайг Аме­рик, Орос хоёр ойлгож буй гэж Цагаан ордны албан ёсны тө­лөө­лөгч Жош Эрнест өнгөрсөн да­ваа гаригт мэдэгджээ. Башар Асад хууль ёсны байдлаа алдсан, түүний үед 2000 оноос хойш сиричүүдийн ихэнх нь хөөгдөж, туугдсан бо­ло­хоор Асад улс орноо тэргүүлэх эрх­гүй болж байгаа юм гэж Эрнест хэл­сэн байна.ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кер­ритэй энэ сарын 1-нд уулз­саныхаа дараа хэлэхдээ Сирийн хямралыг зохи­цуулах асуудлаар Орос, Аме­рик ижил зорилготой байгаа ч түүнд хэрхэн хүрэх тухайд санал зөр­дөг гэсэн байна.