Хятадын тэрс үзэлтнийг чагнаж тагнаж байжээ

2015 оны 10 сарын 06

Хятадын тэрс үзэлт зураач Ай Вейвей Бээжин дэх урланд нь сонсох төхөөрөмж тавьсныг харуул­сан фото зургийг цахим сүл­жээнд байрлуулжээ. Түүнийг Гер­ман руу яваад ирснийх нь дараа засвар хийж байгаад уг төхөөрөмжийг илрүүлсэн аж. Дөрвөн жилийн өмнө хүүг нь баривчлах үеэр гэр, ур­ланд нь нэгжлэг хийхдээ л сон­сох төхөөрөмж тавьсан гэж зураа­чийн ээж үзэж байна.Ай Вейвей ХКН-ыг эртнээс шүүмжилж ирсэн бөгөөд 2011 онд түүнийг 81 хоног хорьж бай­жээ. Сүүлд нь татвар төлөөгүй хэ­мээн үзэж 15 сая юань (2.25 сая ам.доллар)-иар торгож байв. Энэ бүх­нийг улс төрийн сэдэлтэй гэж зу­раач үздэг.