Калифорни муж тав дахь нь болов

2015 оны 10 сарын 06

Эдгэрэх найдваргүй өвч­тө­нийг зовлон шаналлаасаа ан­гиж­рахаар  өөрийн саналаар хор­воог орхиход нь туслахыг эмч нарт зөвшөөрсөн хуульд АНУ-ын Калифорни муж улсын амбан захи­рагч Жерри Браун гарын үсэг зуржээ. Ийм хуулийг өмнө нь Вашингтон, Орегон, Вермонт, Мон­тан муж улсууд баталсан аж. Хүмүүст хуулиар ийм боломж ол­гох нь зөв. Уг эрхийг бусдад ол­гоход би саад хийх учиргүй гэж Жерри Браун өөрийн байр суурийг тайлбарлажээ.Бельги, Голланд, Швейцарь ул­сад ийм хууль үйлчилдэг аж.