Нобелийн 114 дэх долоо хоног эхэллээ

2015 оны 10 сарын 06

Физиологи, анагаах ухаа­ны сал­ба­раас шагнал хүртэх хү­мүү­сийг зарласнаар Нобелийн 114 дэх удаагийн долоо хоног Шведэд эхэл­лээ. Физикийн салбараас шаг­нал хүртэхээр болсон хү­мүү­сийг өчигдөр зарласан, хи­мийн салбарынхыг өнөөдөр со­нор­­дуулна. Энхтайвны шагнал хүр­тэх хүмүүсийг Осло хотноо баасан гаригт сонсгоно. 1968 онд Шведийн төрийн банкны бий болгосон  “Нобелийн дурсгалд зо­риулсан эдийн засгийн шаг­нал”-ын эзнийг даваа гаригт тод­руулна. Харин утга зохиолын сал­бараас хэн шагнал хүртэхийг Шве­дийн академи, Нобелийн хороо хэзээ дуулгах нь одоогоор тодор­хойгүй байгаа ч энэ сард то­хиох аль нэг пүрэв гаригт уламж­лал ёсоор зарлаж таарна.