Нисэж яваад амьсгал хураав

2015 оны 10 сарын 06

Аризон муж улсын Фи­ник­сээс Бостон, Массачусетс рүү явж байсан “American Airlines” ком­панийн онгоцны ахмадын бие муудаж, улмаар амьсгал хураас­наас Нью-Йорк муж улсын Си­ра­куз хотод яаралтай буухаас аргагүй болсон байна. Онгоцонд 147 зорчигч, багийн таван гишүүн явжээ. Ахмад ямар шалтгаанаар хэзээ амьсгал хураасан талаар мэдээлээгүй байна.