Аллагыг “Исламын улс” үйлджээ

2015 оны 10 сарын 04

Өнгөрсөн бямба гаригт Бангладешт япон хүн амиа алдсаны хариуцлагыг хүлээхээ “Ис­ламын улс” мэдэгдсэн байна. Тус бүлэг­лэлийн эсрэг эвсэлд нэгдсэн орнуудын иргэд лалын шашинтай орнуудад амар заяа­гаа үзэхгүй, энэ мэт үйл ажиллагаагаа үр­гэлж­лүүлэх болно гэж тэд амлажээ.Мягмар гаригт Италийн иргэн Чезаре Тавелиа Бангладешт бас амиа алдсан юм. Энэ хэргийг япон хүний амийг хороосонтой төстэй явдал гэж үзэж байгаа аж. “Хоши (япон хүн)-ийг баг өмссөн гурван хүн мотоцикльтой давхиж ирээд гар буугаар буудсан” гэж Бангладешийн Дотоод хэргийн яамны тэргүүн хэлсэн байна.