Эмнэлэг бөмбөгдсөн буруутан нь хэн бэ

2015 оны 10 сарын 04

Афганистанд эмнэлэг бөмбөгдсөнөөс тэнд­хийн   ажилтан, энгийн иргэдийн амь нас үрэгдсэнд Америкийн Ерөнхийлөгч Б­а­рак Обама эмгэнэл илэрхийлжээ. Тус ул­сын аюул­­­гүй байдлыг хангахад Аф­га­нистаны Зас­гийн газар болон гадаадын түн­шүүд­тэйгээ АНУ цаашид ч хамтран ажил­лана гэж Обама мэдэгд­лээ.

Кундуз хотод байдаг “Хил хязгааргүй эмч нар” гэдэг олон улсын хүмүүнлэгийн бай­гууллагын эмнэлгийг энэ сарын 3-ны шөнө нэг цагийн хугацаанд хэд хэдэн удаа бөм­бөгдсөн юм. Нийтдээ 20 орчим хүн амь үрэгдсэний гурав нь хүүхэд байсан аж. Энэ явдлыг “Хил хязгааргүй эмч нар”-ын ерөнхийлөгч, хатагтай Меини Николаи олон улсын хүмүүнлэгийн эрхийг бүдүүлгээр зөрч­­сөн явдал” гэж нэрлээд энэ хохирлыг “байх л учиртай гарз” мэтээр үзэхийг бид зөв­­шөөрөхгүй гэж хэллээ.

НҮБ-ын Ерөнхий на­рийн бичгийн дарга Бан Ги Мүн эмнэлэг болон түүний ажилтнууд олон улсад мөрддөг хууль журмаар эрхээ хамгаалуулсан байд­гийг сануулсан байна.“Талибан” хөдөлгөөний дайчид өнгөрсөн сарын 28-нд Кундуз хотыг эзэлж авсан юм. Хотыг чөлөөлөх ажиллагааг Афганистаны Бат­­­лан хамгаалах яам маргааш нь эх­лүүлж, АНУ агаараас цохилт өгч 160 тали­быг уст­га­сан байна. Афганистанд одоо Аме­ри­кийн 10 мянга, НАТО-гийн 3000 цэрэг байгаа юм. Олон улсын Засгийн газрын бус “Хил хяз­гааргүй эмч нар” байгууллага энд­хийн хү­мүүст сайн чанарын эмчилгээ үзүүлж бай­хаар 1980 оноос ажиллаж эхэлжээ.