Шашнаас үүдэлтэй байж мэднэ

2015 оны 10 сарын 04

Кристофер Шон Харпер-Мерсер гэгч Ампкуагийн коллеж руу довтолсныхоо дараа амиа хорлосон байна. Үүнийг шин­жил­гээгээр тогтоожээ. Түүнийг хэргийн газар ирсэн хууль сахиулагчдын суманд өртсөн гэж урьд нь мэдээлж байсан аж. Энэ этгээд 14 галт зэвсэгтэй байсныхаа зур­гааг нь энэ хэргийг үйлдэх үедээ биедээ авч явж, бусдыг нь гэрт нь нэгжлэг хийхэд ил­рүүлсэн гэх мэдээ байгаа.

Ампкуа коллежид буун дуу гарсан нь энэ сарын 1-нд болсон үйл явдал юм. Харпер-Мерсерийн суманд найман оюу­тан, нэг багш өртөн амиа алдаж, есөн хүн шархаджээ. Хэргийн шалтгааныг тог­тоохоор ажиллаж буй бөгөөд тэрбээр хү­мүүсийг буудахын өмнө ямар шашин шүт­дэгийг нь сонирхож байсан гэх сураг бий. Энэ хэргээс АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама санаа авч Зэвсгийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж мэдэгджээ.