Зартай гэмт хэрэгтнийг АНУ-д хүлээлгэж өгөв

2015 оны 10 сарын 01

2010 оноос чанга дэг­лэм­тэй шоронд хоригдож буй “Барби” хочтой Эдгар Валь­десийг Мексикийн эрх баригчид АНУ-д хүлээлгэж өгөв. Тэрбээр мансууруулах бодис­той холбоотой то­моохон гэмт хэрэгтэн гэгд­дэг юм байна. Түүнтэй хамт 12 хоригдол шилжүүлж бай­гаагийн дотор бүлгийн удир­дагч Хорхе Эдуардо Кас­тилья Санчес байгаа аж.Мексикийн Ерөнхий про­курорын газрын нэг агент­­лагийн тэргүүн То­мас Серон “Гэмт хэрэгт­нүү­дийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа нь зохион бай­гуу­лалттай гэмт хэрэгтэй хийх тэмцэлд хамтын хүчин чар­майлт гаргах тухай олон улсын хэлэлцээрийг бэх­жүүлж байгаа юм” гэж хэлс­нийг хэвлэлд иш татсан байна.

Мексикийн Морелос муж улсын Кулутла хотод байдаг Вальдесийн эзэмш­лээс булш олдсон бөгөөд тэнд 10 цогцос байсан гэж Нийгмийн аюулгүй байдлын улсын комисс өнгөрсөн сарын 18-нд мэдээлсэн аж. Дээрх шоронд мансууруулах бодис­той холбоотой “Си­нала” бүлгийн удирдагч Хоа­кин Гусман Лоэр гэгч хориг­дож байгаад долдугаар сарын 18-ны шөнө оргосон бай­на. Түүнийг чөлөөлж ава­хын тулд 10 метрийн гүнд 1.5 км урт хонгил ухжээ. Энэ хэрэгт сэжиглэн 13 хүн ба­ривчилсны дунд засан хүмүүжүүлэх байгууллагад ерөн­хий зохицуулагчаар ажил­лаж байсан, уг шорон­гийн дарга асан хүмүүс байсан аж.Вальдес нь АНУ-ын уу­гуул бөгөөд ах дүү Бельт­ран Лейвагийн бүлэгт алуурчдын отряд удир­даж явжээ. 2009 оны ар­ван­хоёрдугаар сард бүл­гийн ах­лагч нь алагд­саны дараа Барби болон Артурогийн ах Эктор хоёр эрх мэдлийн төлөө тэмцэлдэж эхэлжээ.