Кундуз хотыг талибуудаас чөлөөллөө

2015 оны 10 сарын 01

Афганистаны Засгийн газрын цэрэг томоохон довтолгоон хийсний дүнд талибуудыг умард нутгийн Кундуз хотоос хөөн гаргаж хяналтаа тогтоов гэсэн мэдээ дуулдав.“Талибан” хөдөлгөөний дайчид өнгөрсөн сарын 28-ны даваа гаригт Кундуз хотыг эзэлж авсан юм. Тэднийг дайрах үед арми, цагдаагийн анги, салбарууд хотын гадна байжээ. Мужийн амбан захирагч нь Тажикистанд, хүчнийхний удирдлага нь Кабулд байсан аж. Афганистаны арми маргааш нь АНУ-ын Агаарын цэргийн хүчний дэмжлэгтэйгээр сөрөг довтолгоон хийж юуны түрүүнд шорон, цагдаагийн газрыг булааж авсан байна.Кундуз нь Афганистаны умард нутагт байдаг ийм нэртэй мужийн төв юм. Стратегийн чухал ач холбогдолтой газар гэж үздэг бөгөөд 2001 онд Умардын холбооны цэргүүд хийгээд талибуудын хооронд энэ хотын төлөө ширүүн тулаан болж байжээ.