“Асадгүй Сири алан хядагчдын диваажин болно”

2015 оны 09 сарын 28

Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани CNN телевизийн сур­­вал­ж­­­лагч­­тай ярилцахдаа “Си­рийн Ерөн­хийлөгч Башар Асад ал­бан тушаал­даа үлдэх ёстой гэж дэлхийн улс төр хүлээн зөв­шөөр­лөө” гэж хэл­жээ. Түүний үзэж буйгаар Башар Асад байх­гүй бол тус улс “алан хя­дагч­­­дын диваажин” болох аж. “Аса­дыг үлдээснээр алан хядагч­дад эсэргүүцэл үзүүлж чадна. Си­рийн одоогийн төр, засгийг бэх­жүү­лэ­хээс өөр арга алга” гэж тэр­бээр хэлсэн байна. Салан тус­гаар­­лагчидтай хийж буй тэмцэл мэдэг­дэхүйц амжилт олсон нөх­цөлд Сирийн Засгийн газрыг өөрч­­лөх эсэх асуудлыг ярьж бо­лох юм. Чухам тэр л үед сөрөг хүч­­ний дуу хоолойг сонсож, өөр төлөв­­лө­гөө хэрэгжүүлэх ажилд орох бо­ломжтой гэж Роухани үзэж байв.Сирийн талаар Орос, Ира­ны байр суурь “бараг ижил” бай­гаа гэж тэрбээр мэдэгджээ. Си­рид алан хядах явдалтай тэм­цэхэд нэгдсэн хүчин чар­майлт гаргах, түүний дотор Дамас­кийг дэмжихээр Моск­ва төлөв­лөж байгаа хэмээн Оро­сын Ерөн­хий­лөгч Владимир Путин Ираны Ерөн­хийлөгчид хэлсэн аж. Иран ч ийм байр суурьтай байгааг Хасан Роу­хани нотолсон байна.“Исламын улс”-ын эсрэг тэмц­лийн төвийг Орос, Сири, Иран, Ирак улс хамтран Багдадад бай­гуулж буй талаар манай сонин өм­­нөх дугаартаа мэдээлсэн. Вла­­димир Путин Америкийн теле­­ви­зийн сувгуудад өгсөн ярилц­­лагадаа Орос улс Сирийн Зас­­гийн газарт “зэвсэг нийлүүлж, цэр­­гийнх­­нийг нь сургаж, ард тү­мэнд нь хүмүүнлэгийн тусламж үзүүлж” бай­гааг дурдсан байна. Энэ бүх­нийг Сирийн Засгийн газ­рын хүсэл­тээр, олон улсын ил тод гэ­рээ­ний хүрээнд хийж буйгаа тэр­бээр онцолжээ.