Салан тусгаарлагчид орон нутгийн сонгуульд ялжээ

2015 оны 09 сарын 28

Каталонийг Испаниас өрх тусгаарлуулахыг дэм­жиг­чид орон нутгийн сонгуульд ялалт байгуулжээ. Сон­гуулийн ирц 63 хувь буюу 2012 оны бүс нутгийн сон­гуультай харьцуулбал долоон хувиар илүү бай­сан аж. Эрх баригч “Каталонийн ардчилсан конвергенц” бо­лон “Зүүний бүгд найрамдахчууд”, “Зүүний хөдөлгөөн”, “Ка­талонийн ардчилагчид” на­муудаас бүрдсэн “Тусгаар тогт­нолын төлөө хамт­даа” эвсэл 135 суудалтай пар­ламентад 63-66 гишүүн­тэй болох бололтой. Энэ сон­гуулийг тусгаар тогт­нолын асуудлаар саналаа илэр­хийлэх боломж гэж үндэсний үзэлт намууд зарласан аж. Салан тусгаарлагчид парламентад 68-аас доошгүй суу­дал авна гэж тооцоолж буй юм байна. Ингэж чадвал “тус­гаар тогтнолоо олж авах” үйл явц хэрэгжиж, Зас­­гийн газраа төвхнүүлж, хууль тогтоомжоо өөрч­лөх бо­лол­цоотой болох гэнэ. Тэдний үзэж буйгаар 18 сарын дараа Каталони тусгаар тогтносон улс бо­лох аж.Каталони нь Испанийн хөгжин цэцэглэж буй нэг бүс нутаг бөгөөд ДНБ-ийх нь тавны нэгийг үйлд­­­вэр­­­лэдэг. Каталони тусгаар тогтновол төв байр нь Бар­се­лонд байдаг олон компани дампуурах аюул учир ч мэдэх эрсдэлтэй. Түүнээс гадна Ката­ло­нийг Европын хол­бооны бүрэлдэхүүнд тэр дор нь оруулахгүйгээс тус хол­бооны орнуудтай эдийн зас­гийн хамтын ажиллагаа, уял­даа холбоо нь хүндрэх магад­лалтай аж.