Япон НҮБ-д санал тавив

2015 оны 09 сарын 28

Дэлхий дахин байгалийн гамшгийн аюул хөнөөлийн талаар аль болох ихийг мэдээсэй гэсэндээ Цунамийн олон улсын өдөртэй болох саналыг НҮБ-д тавив. Япо­ны Ерөнхий сайд Шинзо Абэ тогтвортой хөгжлийн асууд­лаар НҮБ-ын дээд хэмжээний уулзалт дээр ням гаригт үг хэлэхдээ ийн мэдэгджээ. Цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэм­цэх, ялгаруулж буй хүлэмжийн хийгээ багасгахыг дэм­жиж буй орнуудтай Япон улс хамтарч ажиллахад бэ­лэн бөгөөд үүний тулд үр өгөөжтэй, бүх улсын хувьд хүлээж авахуйц олон улсын механизм бий болгох шаард­лагатай гэж Шинзо Абэ онцлов.