Санал зөрөлдөөнтэй асуудал байдгаа хоёр тал нуусангүй

2015 оны 09 сарын 27

Нэлээд баримт бичигт гарын үсэг зурж, Америк, Хятадын удирдагчид хамт­­ран сэтгүүлчдэд мэ­дээ­лэл хийс­нээр БНХАУ-ын дарга Си Зиньпиний АНУ-д хийж буй Төрийн айчлалын үндсэн хэ­сэг өндөрлөв. Санал нийлэхгүй юм бай­гааг хоёр тал нуугаагүй ч хам­тын ажил­лагаандаа тэд өндөр үнэл­гээ өглөө. Ирж буй зууны өнгө төрхийг тодор­хойлох харь­цуулашгүй боломж Ва­шинг­­тон, Бээжин хоёрт бай­на хэмээн Барак Обама яриа хэлэлцээ эхлэхийн өм­нө онцолж байв.

АНУ-ын Конг­рес­сийн Доод танхимын дар­га Жон Бейнер удахгүй огц­рох гэж буй нь хэвлэлийн бага хурлын үед Америкийн сэт­гүүлч­дийн анхаарлыг голлон татаж байлаа. Тиймээс Орос, Америкийн Ерөн­хийлөгчид уул­зах эсэх, Сирийн бай­дал зэрэг олон улсын томоохон асууд­луудыг ч энд дурссангүй. АНУ, БНХАУ-ын дээд хэм­жээ­­ний уулзалтын үр дүнгээр гурван лавлах тараасан нь айлч­лал хийгээд цаг уурын өөрчлөлт, Америк, Хятадын эдийн засгийн харилцааны асуудалд зориулагдсан байв. Эхний баримт бичигт өгүүлс­­нээр бол нэлээд сал­барт санал зөрөл­дөөнөө цэгц­лэх талаар арга хэм­жээ авах, хамтын ажиллагаагаа өр­гө­жүүлж, гүнзгийрүүлэхээр удир­­дагчид тохи­ролц­сон бай­на. Юуны урьд Аф­ганис­таныг оролцуулан дэл­хийн бо­лон бүс нутгийн асууд­лууд, энхийг сахиулах, цө­мийн аюул­гүй байдал, он­гон байгалийн нөөцийг хууль бусаар наймаалж буй, туй­лыг судлах замаар далай, тэн­гисээ хамгаалах зэрэг асууд­лаар ярилцжээ. Цааш нь 2030 он хүртэл тогтвортой хөгж­лийг хангахын тулд хам­тын ажиллагаагаа бэх­жүү­лэх, хүнсний аюулгүй бай­дал, эрүү­лийг хамгаалах, хүмүүн­лэ­гийн тусламж, байгалийн гам­шиг болон бусад онцгой тохиол­дол, олон улсын бай­гуул­лагуудтай хамтарч ажил­лах асуудлуудыг хөнджээ.

Хоёр та­лын харилцааг хөгжүүлэх тухайд цэр­гийнхний хоо­рон­дын хэлхээ хол­боо, цахим аюулгүй байдал, хууль сахиу­лах салбар, алан хядах үйл­дэл­­тэй хийх тэмцэл зэрэгт голлон ан­хаарсан байна. Мөн Дорнод болон Өмнөд Хятадын тэн­гисийн талаар илэн далангүй ярилцжээ. Цаг уурын өөрчлөлт нь хүн төрөлх­төнд заналхийлж буй айх­тар аюулын нэг бө­гөөд түүнийг шийд­вэр­лэ­хэд Америк, Хятад улсууд маш чухал үүрэгтэйг хоёр удир­дагч онцолсон байна.