Цукерберг дүрвэгсдийг интернэттэй холбоно

2015 оны 09 сарын 27

Дүрвэгчдийн хуаранг интернэттэй холбоно гэж “Фэйсбүүк”-ийг үндэслэгч Марк Цукерберг НҮБ-ын тогтвортой хөгжлийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтын хүрээнд болсон хувийн секторынхны чуулга уулзалтад  мэдэгд­жээ. Энэ нь дүрвэгсэд тусламж авах, гэр бүлийнхэнтэйгээ холбоо тогтооход тусална гэж Цукерберг үзэж буй аж. Одоогийн байдлаар манай гаригийн хүн амын тэн хагас нь л интернэттэй холбогдож чадаж байгаа юм байна. Тэрбээр “Нью-Йорк таймс” сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ “Европын улсуудын хил дээр толгой хоргодох газар хайсан дүрвэгчид яаж зовж бай­гааг сүүлийн хэдэн долоо хоногт бид хар­лаа. Тэгвэл ард үлдсэн хүмүүстэйгээ болон шалган нэвтрүүлэх цэг дээрээс анд нөхөд, ойр дотнынхонтойгоо хол­бог­доход нь интернэт туслах болно” гэж бичжээ.

Америкийн “Vanity Fair” сэтгүүл ес­дүгээр сарын эхээр шалгаруулсан дэл­хийн хамгийн нөлөө бүхий хү­мүүсийн нэрсийн жагсаалтыг Цукерберг тэр­гүүл­сэн байна. Түүний хөрөнгийг “Форбес” сэтгүүл 41.2 тэрбум ам.доллар гэж үнэлсэн. Түүний өмнө Билл Гейтс (79.6 тэрбум), Ларри Эллисон (50 тэрбум), Жефф Бизос нарын мэдээллийн сал­барын “аваргууд” орсон юм.