В.Путин Саудын вантай утсаар ярив

2015 оны 09 сарын 27

Оросын Ерөнхийлөгч Вла­ди­мир Путин Саудын Арабын ван Сальман Бен Абдель Азиз Аль Саудтай утсаар ярьж, Зүүн Иерусалим дахь ариун газрын эргэн тойрны түгшүүртэй бай­дал­тай холбоотойгоор Па­лес­тин-Израилийн хооронд үүс­сэн зөрчилдөөний талаар хэлэлц­сэн байна. Мөн “Исламын улс” болон алан хядагч бусад бүлэг­лэл­тэй тэмцэхдээ харилцан ажил­лагаагаа уялдуулах асуудлыг ярилц­жээ. Олон улсын асуудлаар яриа хөөрөө өрнүүлэх, цаашдаа янз бүрийн салбарт хоёр талын хам­тын ажиллагааг хөгжүүлэх сонир­холтой байгааг хоёр удир­дагч илэрхийлсэн аж.Наймдугаар сарын эхээр Сау­дын Арабын Гадаад хэргийн сайд Адель аль-Жубейр Москвад очсон юм. Түүнээс өмнө Батлан хамгаалахын сайд нь Орост айлчилсан билээ. Сирийн талаарх байр сууриасаа шалтгаалж сүү­лийн үед хүйтрээд байсан хоёр улсын харилцааг хэвийн бол­го­ход эдгээр айлчлал шинэ алхам бол­сон гэж үздэг.