Индонезид газар хөдөлжээ

2015 оны 09 сарын 27

Индонезийн Ямден арлын эрэг орчимд ням гаригийн шөнө газар 5.6 магнитудын хүчтэй хөдөлжээ. Газар хөдлөлийн төв нь Саумлаки хотоос зүүн хойш 192 км зайд, голомт нь 109.8 км гүнд байсан аж. Үүнээс үүдэж учирсан хохирол, цунами үүсэх, эсэх талаар мэдээлэл алга.Индонез улс нь газар хөдлөлтийн идэвхтэй голомт бүхий Номхон далайн галт цагариг гэдэгт багтдаг юм. Энд 4.0 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөл жилд 6-7 мянга тохиолддог аж.