Моралес дөрөв дэх удаагаа нэрээ дэвшүүлэх эрхтэй боллоо

2015 оны 09 сарын 27

Саяны бямба гаригт Бо­ливын Парламентын ба­тал­сан хуулиар одоогийн Ерөн­хийлөгч Эво Моралес дөрөв дэх удаагаа сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй болжээ. Хуулийн энэ заалтын дагуу Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах шаардлагатай болж буй аж.НҮБ-ын Ерөнхий Ас­самб­лейн 70 дугаар чуулганд оролцохоор Нью-Йоркт очоод буй Моралес “Энэ бол насан туршаа Ерөнхийлөгч байх тухай ярьж буй хэрэг биш” гэж сэтгүүлчдэд хэл­жээ.Моралес 2006 оноос Боливын төрийг тэргүүлж буй бөгөөд түүний чансаа одоо 60 орчим хувьтай байгаа аж. Түүний хэлснээс үзвэл энэ албыг дуртайяа орхимоор байгаа ч, дэмжигчид нь ийм боломж олгохгүй байгаа гэнэ. 2009 онд батлаад мөрдөж буй Үндсэн хуулиар бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэг хүн хоёроос илүү удаа нэрээ дэвшүүлэхийг хориглосон аж. Хуулийн энэ заалтыг зөрчиж байгаа гэж Моралесыг шүүмжилж буй. Үндсэн хуулийг түүнийг анх Ерөнхийлөгч болсноос хойш баталсан тул эхний сонгууль хуульд хамаарахгүй гэж Моралес үзэж байна.Боливын Ерөнхийлөгчийн сонгууль 2019 онд болох юм.